Company
Newsroom
Media Kit
Contact
Product
Scholarship
ФИБО КЛАУД
-ЫН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Мэдээлэл, технологийн салбарт ажиллах хүсэлтэй оюутнуудын хүсэл эрмэлзлийг дэмжих,
career path
-аа олоход нь туслах зорилготой “ФИБО КЛАУД-ын НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” маань илүү олон үйл ажиллагаа, хөтөлбөртэйгөөр 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН ОЮУТНУУДЫН СЭТГЭГДЭЛ
Б.Раднаабазар
МУИС-ийн Мэдээллийн техологи хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч, 2025 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Бүтээгч, чадварлаг хамт олноор танигдсан, хамгийн мундаг IT-гийн байгууллагуудын нэг болох "Фибо Клауд" компанийн олон жилийн фений хувьд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсандаа туйлын их баяртай байна ✨. Зөвхөн өдийг хүртэлх гаргасан амжилтыг минь бус, хувь хүний чанар, сонирхол, үнэт зүйлсийг минь харж, үнэлсэнд талархаж байна. Энэхүү инновацлаг, нөхөрсөг хамт олны дууриаллыг авч, өөрийгөө хөгжүүлж, улам ихийг бүтээхийг зорих болно 🌍🚀
Б.Нарансолонго
МУИС-ийн Мэдээллийн техологи хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч, 2025 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Энэ тэтгэлгийг олон хүүхдүүдийн дундаас сонгогдон хүртсэндээ би үнэхээр их баяртай байдаг. Зөвхөн санхүүгийн дэмжлэг төдийгүй, сэтгэл зүйн хувьд надад асар их урам зориг өгсөн. Хамаг итгэл минь бөхөж, харанхуйд ганц ч гэрэлгүй мэт санагдаж байсан тэр үед яг л хонгилын үзүүрт гэрэл асч, “Чи байх ёстой газраа байна” гэж хэлэх шиг болсон. Тэр гэрэл намайг тэр харанхуйгаас татан гаргаж, өөртөө итгэх итгэлийг минь дахин асаасан юм. Үнэхээр би зөв газраа, хэрэгтэй хүн гэдгээ мэдэрч чадсан. Ийм үнэ цэнтэй мэдрэмж өгсөн энэ тэтгэлэг хөтөлбөрт чин сэтгэлээсээ талархаж байна. 🚀Build baatar tech with ❤️ and reinventive mind.
Х.Эрдэнэтуяа
Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн Компьютерийн ухаан хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч, 2025 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Миний хувьд Fibo Scholarship тэтгэлэг нь мэргэжлийн чиглэлд маань олгогдсон хамгийн үнэ цэнтэй боломжуудын нэг байлаа. Мэдээллийн технологи салбарт хувь нэмрээ оруулах хүсэл, ирээдүйн зорилгыг минь үнэлж, итгэл хүлээлгэн тэтгэлэг олгосонд гүнээ талархаж байна. Энэхүү тэтгэлэг нь надад зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй, өөрийгөө хөгжүүлэх, шинэ боломжуудыг нээх урам зоригийг өгсөнд онцгойлон баяртай байна.
Э.Түвшинжаргал
ШУТИС-ийн Мэдээллийн технологийн инженер хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч, 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Тэтгэлгийн мөнгийг хувааж өгдөг нь таалагдсан ба энэ нь биднийг үр ашигтай хэрэгтэй зүйлдээ мөнгө болон цаг заваа зарцуулахад маш дөхөм болгож өгсөн. Мөн нэмээд сургалттай байгаа нь маш их таалагдаж байгаа.
Д.Одонтуяа
МУИС-ийн Программ хангамж хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч,2024 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Fibo Cloud-д үргэлж тусалж дэмжиж, урам өгч, туршлага хуваалцсанд баярлалаа. Supportive байж чадсан. Баяртай байна.
Д.Буянжаргал
МУИС-ийн Программ хангамж хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч, 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Хамгийн таатай санагдсан нь тэтгэлгийг шалгаруулах явц шударга болж, сурагчдыг үнэлж чадсан гэж боддог. Уг тэтгэлгийн ачаар тухайн компанид үргэлжлүүлэн ажиллаж, технологийн салбарт хөл тавьж чадсан. Миний хувьд тэтгэлгээс гадна үнэхээр их ашиг хүртсэн үйл явдал байсан.
Э.Санчир
МУИС-ийн Мультимедиа хөтөлбөрийн суралцагч, 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Fibo тэтгэлэг хамрагдсан нь надад мөнгөн дүнгийн дэмжлэгээс гадна нийгмийн статусын хүрээнд их тус болсон. Монголын хамгийн амжилттай стартапуудын нэгээс нэрэмжит тэтгэлэг авна гэдэг бол миний хувьд олон газар өөрийн амжилтаа баталж харуулсан зүйл болсон. 🏆 Сонгон шалгаруулалт хүртэлх нойргүй хоносон шөнүүд, хичээл зүтгэл маань үнэлэгдсэнд талархаж байна. 💪 Олон хүнд гайхуулсандаа. Олон ч боломж нээгдсэн. ✨Fibo-доо үнэхээр их баярлалаа! 🙏.
Ц.Баярцэцэг
ШУТИС-ийн Мэдээллийн технологийн хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч, 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Энэ тэтгэлэгт хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авсан минь миний хувьд маш их урам өгсөн, талархалтай мөч байсан. Энэ нь зүгээр нэг тэтгэлэг авахаас гадна өөрийн хичээл зүтгэл, хүсэл тэмүүллээ батлан харуулж чадсан мэт мэдрэмж төрүүлж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, цаашдын алхмаа хийх урам зоригтой болсон. Мөн намайг үнэлж, ажиллах санал тавьсан нь миний хувьд хамгийн үнэ цэнтэй үнэлгээ байсан. Энэ нь Fibo зөвхөн мэдлэг чадварыг бус, хүний хичээл зүтгэл, сэтгэл зүрхийг үнэлж чаддаг хамт олон гэдгийг улам ойлгуулсан. Fibo Cloud-ийн тэтгэлэг бол мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, хичээл зүтгэл гаргаж буй хүн бүрт тохирсон хөтөлбөр. Энэ нь зөвхөн санхүүгийн дэмжлэг бус, харин шинэ боломж, өөрийгөө хөгжүүлэх гарц шүү. Баярлалаа, Fibo Cloud! 💙
Б. Номин-Эрдэнэ
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч, 2023 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Тэтгэлэгт хөтөлбөр нь санхүүгийн дэмжлэгээс гадна үнэгүй сургалтанд хамруулах, оффис дээрээ бидэнд суух боломжийг олгож ширээ гаргаж өгсөн, мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө, туслалцаа авах нь чөлөөтэй, нээлттэй байсан. Мөн бид нарыг өөрсдийгөө сурталчлах олонд таниулах боломжийг олгосон. Сургалт маш үр дүнтэй санагдсан. Хүлээлтээс давсан, үнэ цэнэтэй туслалцааг бидэнд үзүүлсэн.
Д. Балжинням
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч, 2023 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Ерөнхийд нь дүгнэвэл сургалтын төлбөрийн дэмжлэгээс гадна, оюутны техникийн чадварт анхаарч байсан нь таалагдсан. Мөн оюутнуудад нэг доор шууд олгодоггүй эсвэл сургуулийн дансруу шууд хийдэг нь зөв санагдсан. Яг хүрэх ёстой зөв зүйлсдээ хүрч байгаа.
Г. Өсөхбаяр
МУИС-ийн Компьютерийн сүлжээ хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч, 2023 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Анхны хөтөлбөр гэхэд тэтгэлгийн хүүхдүүдтэйгээ холбоотой байж, хаячихгүй явсан нь таалагдсан. Ерөнхийдөө надад бол хэрэгтэй байсаан 🫡
О. Цэнгүүн
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч, 2023 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Маш үнэ цэнтэй дурсамжууд, сургалтууд авч чадсандаа баяртай байгаа.
Э. Хантүшиг
МУИС-ийн Компьютерийн ухаан хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч, 2023 оны тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан
Аягүй дажгүй
Үндсэн шаардлага
Монгол улсын их, дээд сургуулиудад мэдээлэл харилцаа холбоо, технологийн чиглэлээр суралцдаг 2 болон түүнээс дээш түвшний оюутан байх.
Тэтгэлгийн хэмжээ
3,000,000 төгрөг ба тухайн тэтгэлгийг оюутны сургалтын төлбөр болгож нэг удаа шилжүүлэн авах боломжтой.
Шалгаруулалтын үе шат
1-р шат
CV хүлээн авах
2-р шат
Бидний зүгээс бэлдсэн даалгаврыг гүйцэтгэх
3-р шат
Ярилцлага
Хөтөлбөрийн үйл явц
Хөтөлбөрт хамрагдсанаар олж авах боломж
CV-д дараах мэдээллийг багтаасан байна
Хүлээн авах хугацаа
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудын танилцуулга
Б. Номин-Эрдэнэ
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч
Д. Балжинням
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч
Г. Өсөхбаяр
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч
О. Цэнгүүн
МУИС-ийн Програм хангамж хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч
Тэтгэлэгт хөтөлбөрийн онцлох мөчүүд
Анхны хөтөлбөр
2023 он
2023 он
Анхны хөтөлбөр
2024 он
2 дахь жилдээ
2025 он
3 дахь жилдээ
2026 он
Дараагийн эзэн нь та ч байж магадгүй
Fibo Scholarship 2026 — bash